top of page

Эр бор харцага

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • Feb 28, 2022
  • 1 min read

Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтай дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа аадалсан эр бор харцага

Зэрлэг салхины урсгалд харин ч дуртай эр бор харцага

Зэлүүд талынхаа аялгуунд даанчиг дассан эр бор харцага

Жин жингийн алхаанд цуцаа нь үгүй эр бор харцага

Жил жилийн урсгалд гундаа нь үгүй эр бор харцага

Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргодог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага

Болор цомын шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо.


ree

 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page